Шивэртийн халуун рашаан
Архангай, Батцэнгэл

Цэцэрлэг хотоос зүүн хойш хорин километр зайд, далайн мандлаас мянга долоон зуун арван метрт оршино. мянга есөн зуун тавин долоон онд газар судлалын хайгуулчид энэхүү рашааныг судалсан бөгөөд хүчиллэг чанар ихтэй учраас хүний дотор эрхтний өвчлөлд сайн гэж тогтоожээ. Шивэртийн халуун рашаан нь хангайн уулархаг газрын бусад халуун рашаануудтай физик химийн шинж чанараараа төстэй ч өвөрмөц онцлогтой. Рашаан нь дөчин наймаас тавин долоо аравны таван хэмийн халуунтай.